ахисан түвшний хичээл
2011 оны 07-р сарын 14 Нийтэлсэн tt造語(ぞうご):зохиомол үг, шинэ үг
歌手(かしゅ):дуучин
エロい:sexy, дур булаам
かっこいい:дажгүй, царайлаг
お笑い(おわらい):хошин шог
代表(だいひょう):төлөөлөгч
いずれも:аль нь гэсэн, ямартай ч
個性(こせい):өвөрмөц чанар, хувийн онцлог
強調する(きょうちょうする):чухалчлах, тодруулах
とても~ない:огт ~гүй
ダサい:болхи бараг, загвар муутай, зохицолгүй
ブサイク:эв хавгүй, болхи, хэлбэр муутай
イケてる:лаг, давгүй
指す(さす):заах
主観(しゅかん):субъектив, хувийн бодол
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 120
Kingston technology
2010 оны 12-р сарын 01 Нийтэлсэн ttКомпанийн үйлдвэрүүд АНУ (Калифорнид), Малайз, Хятад, Тайван улсуудад байрладаг. Төв байр нь АНУ-д байдаг, дэлхий даяар тархсан төлөөлөгчийн газруудтай: Англи, Европын холбооны улсууд, Украйн, Турк, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Хятад, Тайвань болон Латин Америкийн орнууд. 2007 онд компани 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэртээ 1987 онд Kingston-ийг үндэслэгч Жон Ту (John Tu) болон Дэвид Сан (David Sun) нар энэ компанийг байгуулж байхдаа ямар их амжилт, ялалт өмнө нь байгааг төсөөлж байгаагүй юм. Тэд бизнесээ тэгээс эхэлсэн бөгөөд ямар нэг суурьтайхан бэлтгэл ч тэдэнд байсангүй, эхлэлийн хөрөнгө ч байгаагүй юм. Банкны зээл, хөрөнгө оруулалт ч тэдэнд байсангүй. Энэ бизнес эхнээсээ л технологид биш харин хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдэж байжээ.
Kingston Technology (www.kingston.com) гэсэн нэр зөвхөн Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд төдийгүй компьютер хэрэглэгчдийн сайн танил нь болсоор удаж байна. Энэ компанийн флаш дискийг ажилдаа, гэртээ ашигладаг хэрэглэгчийн тоо байнга нэмэгдсээр байгаа юм. Харин зөвхөн флаш диск л энэ компанийн ганцхан бүтээгдэхүүн биш юм гэдгийг мэддэг хэрэглэгч тийм олонгүй. Kingston Technology – бол компьютер, электроникийн салбарын төрөл бүрийн дижитал төхөөрөмжүүдэд ашиглагддаг өгөгдөл хадгалах төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг компани. Манай бүтээгдэхүүнүүдийг суурин болон зөөврийн компьютер, ширээний компьютер, сервер компьютер, принтер, гар утас, дижитал аппарат, МР3 тоглуулагч зэрэгт ашигладаг. Компанийн үйлдвэрүүд АНУ (Калифорнид), Малайз, Хятад, Тайван улсуудад байрладаг. Төв байр нь АНУ-д байдаг, дэлхий даяар тархсан төлөөлөгчийн газруудтай: Англи, Европын холбооны улсууд, Украйн, Турк, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Хятад, Тайвань болон Латин Америкийн орнууд. 2007 онд компани 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэртээ 1987 онд Kingston-ийг үндэслэгч Жон Ту (John Tu) болон Дэвид Сан (David Sun) нар энэ компанийг байгуулж байхдаа ямар их амжилт, ялалт өмнө нь байгааг төсөөлж байгаагүй юм. Тэд бизнесээ тэгээс эхэлсэн бөгөөд ямар нэг суурьтайхан бэлтгэл ч тэдэнд байсангүй, эхлэлийн хөрөнгө ч байгаагүй юм. Банкны зээл, хөрөнгө оруулалт ч тэдэнд байсангүй. Энэ бизнес эхнээсээ л технологид биш харин хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдэж байжээ.
Kingston компани өндөр технологийн зах зээл дээрх гадаргуугийн монтажийн микросхем маш ховор байсан тэр үед бий болжээ. Жон Ту, Дэвид Сан нар өөрсдийн туршлага, мэдлэгээ нэгтгэн шинэ, нэг талт санах ойн (Single In-Line Memory Module, SIMM модулийг бэлэн иж бүрдэл ашиглан боловсруулав. Ингэж аж үйлдвэрийн шинэ стандарт төрсөн бөгөөд, үүнтэй хамт 1987 оны 10-р сарын 17-нд Kingston Technology компани бий болжээ. Шинээр байгуулагдсан компани ердөө хоёр хүний орон тоотой байсан бөгөөд тэдгээр нь үндэслэн байгуулагч хоёр нь байсан юм. Эхний жилийн худалдааны багтаамж нь 120.000 орчим доллар байжээ. Өнөөдөр Kingston компанид 3500 илүү өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж байна, 2007 онд компанийн эргэлт 4.5 тэрбум доллар давжээ. Kingston компани бүх түүхийн туршид санхүүгийн алдагдалтай жил нэг ч удаа тохиолдож байсангүй. Флаш дискийн хувьд бид энэ зах зээлд нилээд хожуу орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, учир нь бид эхэндээ дижитал камераас өөр түүнийг ашиглах орон зай алга, гэж үзэж байсан. Гэвч удалгүй халаасны компьютер, дижитал тоглуулагч, гар утас, коммуникаторууд хүчээ авч эхэлсэн. Дижитал фото олныг хамарсан үзэгдэл болсон. Бүх компьютерууд флаш дискний үүртэй болж ирсэн. Энэ нөхцөлд Жон Ву, Дэвид Сан хоёр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг л эрхэмлэнэ, гэсэн зарчмаа баримталжээ. 2003 оноос флаш дискийн үйлдвэрлэлд шилжиж, түргэн хугацаанд дэлхийн зах зээл дээр тэргүүлэх байр сууринд гарч иржээ.
Манайхаас гаргаж буй сүүлийн үеийн олон бүтээгдэхүүн одоо хэрэглэгчдэд туслах программ хангамжуудтай болсон. Жишээ нь, зарим USB-төхөөрөмжид MigoSync нэртэй программ хангамж суурилагдсан, энэхүү программ нь төрөл бүрийн олон компьютеруудтай ажиллах үед өгөгдлүүд хоорондын ажиллагааг хялбаршуулах зориулалттай. Аялал жуулчлал, томилолтоор яваа хэрэглэгчдэд энэ нь илүү тохиромжтой. Харин USB-төхөөрөмжийн өгөгдлийн хамгаалалтыг сайжруулах тал дээр бол нууц үг оруулж кодлох боломжийг бий болгосон. Бас дижитал аппаратын мемори картаа устгасан зураг мэдээллээ эргүүлэн сэргээх боломжийг олгосон программ хангамжтай болгов. Сүүлийн үед флаш дискийн багтаамж тасралтгүй нэмэгдэх болсон. Өнөөдөр Kingston компаниас гаргаж буй флаш диск болон төхөөрөмжийн багтаамж доорх хэмжээтэй байна: USB-флаш 64 Гбайт, SDHC карт - 32 Гбайт, microSD - 8 Гбайт, CF - 16 Гбайт. Флаш дискийн багтаамжийн энэхүү өсөлт дижитал электроникийн салбарын мэргэжилтнүүдийн шинэ боловсруулалт, нээлттэй салшгүй холбоотой. Жишээ нь, SDHC (Secure Digital High Capacity) картын үүслийг энд дурдаж болно. Өндөр чанартай дүрслэлтэй зураг авах боломж бүхий дижитал аппаратууд гарсантай холбоотойгоор энэхүү чанартай зургаа хадгалах картын багтаамж багасах үзэгдэлтэй салбарын мэргэжилтнүүд тулгарсан. Энэ шаардлага нь дижитал аппаратын мемори санах ойн хадгалах багтаамжийг нэмэгдүүлэх үндэс болж байв. Энд өгүүлсэн Kingston компани гэхэд 512 болон 1 гбайтын багтаамжтай флаш дискийг үйлдвэрлэхээ больжээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 75
Шинэ бүтээлүүд
2010 оны 11-р сарын 28 Нийтэлсэн tt
Таны харж буй энэхvv барилгад Испаний театр байрлах юм. Mecanoo компаний дизайнеруудын ажлын vр дvн болсон уг барилга нь анх харахад нvдэнд хvйтэн бєгєєд єнцєг ихтэй хэлбэртэй байгаатай маргах аргагvй юм. Гэвч дээвэр нь тэр чигээрээ байгалийн цэцэрлэгт хvрээлэн маягаар хийгдэж, дотор талд нь vлгэрийн гэмээр ер бусын модод бие биенээсээ єрсєн ургадаг гэдгийг дуулаад таны анхны сэтгэгдэл ор мєргvй арилах болно.





0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 56
Хүндэтгэлийн үг хэллэг
2010 оны 11-р сарын 11 Нийтэлсэн ttЯпон хэлэнд өөрөөсөө дээд доод түвшний хүнтэй харилцахдаа өөр өөр үг хэллэг хэрэглэдэг. Хүндэтгэлийн хэллэг, найр тавих хэллэгийн талаар энэ хичээлд үзье. Эдгээр үг хэллэгийг зөв хэрэглэж япон хүнтэй харилцаж сурвал төдий хэмжээгээр нөгөө хүнтэйгээ зөв ойлголцож сайн харилцаа тогтох болно. Хүндэтгэлийн үг хэллэгийг хуучин цагт манайд ч хэрэглэж байсан нь лавтай. Жишээ нь хаан ноёндоо "идэх" гэдэг үгийг шууд хэрэглэх нь эвгүй. Бодвол "зооглож ажаамуу","болгооно уу" ч гэх юмуу хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэдэг байсан болов уу. Тэгтэл хаан өөрөөсөө доод түвшний тухайлбал түшмэдтэйгээ ярих үед юу юугүй ихэрхээд байхгүй өөрийнхөө өндөр дээд түвшнийг илтгэхийн зэрэгцээ түшмэдийг ч хүндэтгэх хэлбэрээр харилцах болов уу. Тэгэхээр хаан нь түшмэдтэйгээ ярих үг хэллэгийг найр тавих хэллэг 謙譲語(кэн-жоо-го), түшмэд хаантайгаа ярих үед хэрэглэх үг хэллэгийг хүндэтгэлийн үг хэллэг буюу 尊敬語(сон-кэй-го) гэж нэрлэдэг.
Доорх хүснэгтээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл үгнүүд хүндэтгэлийн болон найр тавих хэллэгээр хэрхэн хувирахыг харъя.
| |
|
尊敬語 Хүндэтгэлийн хэллэг | 謙譲語 Найр тавих хэллэг |
| 言う | хэлэх | おっしゃる、言われх | 申し上げる、申す |
| 行く | явах |
いらっしゃる、お出かけになる |
うかがう |
| いる | байх | いらっしゃる、おられる | おる |
| する | хийх | なさる、される | いたす、させていただく |
| 見る | харах | ごらんになる | 拝見する |
| 食べる | идэх | めしあがる | いただく |
| 知っている | мэдэх | ご存(ぞん)じていらっしゃる | 存(ぞん)じる |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 150
Хэлзүйн нэр томъёо
2010 оны 11-р сарын 11 Нийтэлсэн ttХэлзvйн нэр томъёо
bun - 文(ぶん) - өгүүлбэр
tango - 単語(たんご) - үг
dai~ka - 第~課(だい~か) -р хичээл
bunhei - 文型(ぶんけい) - өгүүлбэр зүй
reibun - 例文(れいぶん) - жишээ өгүүлбэр
kaiwa - 会話(かいわ) - харилцан яриа
rensyuu - 練習(れんしゅう) - дасгал
mondai - 問題(もんだい) - дасгал, асуулт
fukusyuu - 復習(ふくしゅう) - давтлага
meishi - 名詞(めいし) - нэр үг
doushi - 動詞(どうし) - үйл үг
jidoushi - 自動詞(じどうし) - үйл үгийн үйлдэх хэлбэр
tadoushi - 他動詞(たどうし) - үйл үгийн үйлдүүлэх хэлбэр
i-keiyoushi - い形容詞(いけいようし) - いтөгсгөлт тэмдэг нэр
na-keiyoushi - な形容詞(なけいようし) - なтөгсгөлт тэмдэг нэр
joshi - 助詞(じょし) - дагавар ба нөхцлүүд
fukushi - 副詞(ふくし) - үйлт нэр
setsuzokushi - 接続詞(せつぞくし) - холбох үг
gimonshi - 疑問詞(ぎもんし) - асуух үг
genzai - 現在(げんざい) - одоо цаг
kako - 過去(かこ) - өнгөрсөн цаг
koutei - 肯定(こうてい) - батлах хэлбэр
hitei - 否定(ひてい) - үгүйсгэх хэлбэр
~guruupu - ~グループ - ~групп
~kei - ~けい - ~хэлбэр
~tai - ~たい - ~хэлбэр
teinei - 丁寧(ていねい) - эелдэг
futsuu - 普通(ふつう) - энгийн
kanou - 可能(可能) - бололцоо
ukemi - 受身(うけみ) - үйлдүүлэх (үйл үгийн)
shieki - 使役(しえき) - үйлдэх (үйл үгийн)
sonkei - 尊敬(そんけい) - хүндэтгэх
kenjyou - 謙譲(けんじょう) - хичээнгүйлэх
ikou - 意向(いこう) - зорих
meirei - 命令(めいれい) - зарлигдах
kinshi - 禁止(きんし) - хориглох
jyouken - 条件(じょうけん) - нөхцөл
sakuin - 索引(さくいん) - индекс
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 84
Өнөөдөр л хэлэхгүй юм бол маргааш гэж үгүй...
2010 оны 10-р сарын 30 Нийтэлсэн ttХэн нэгнийг хайрлах хайрын гал хүн бүхний зүрхэнд дүрэлзэж байдаг. Хайрын тэр галыг сэтгэлд чинь хэн анх бадраасан бэ? Бодолд чинь хэн нэгэн бүсгүйн, хэн нэгэн залуугын дүр төрх бууж байна уу? Анх надад ч гэсэн ингэж л бодогддог байсан. Хайр гэж юу юм бэ? гээд бодоод байтал энэ ертөнцөд юу ч үгүй хоосон ирсэн намайг баян болгосон аав ээжийн минь хайр юм байна лээ. Хүн гэдэг урмаар тэтгэгдэн амьдрах эрч хүч авдаг сэтгэл зүйн амьтан. Та дотныхоо хүнд хайртай нь мэдээж хэрэг. Харин "Та тэдэндээ хамгийн сүүлд хэзээ хайртайгаа хэлсэн бэ?" Хүмүүс бид заримдаа нэрлэхүү ч юм шиг, үе үе тэнэг ч юм шиг хайртай гэдэг энэ л үгийг тэр бүр хэлдэггүй. Хатуу энэ хүний орчлонд өнөөдөр л та энэ дулаан үгээр хүмүүсийн сэтгэлийг дулаацуулахгүй юм бол магадгүй маргааш гэж хэн нэгний хувьд байхгүй ч юм билүү? Хорвоо ертөнцийн төгсгөл махгааш ч юм билүү? үүнийг хэн ч мэдэхгүй. Хайртай байсан юм Харамсалтай нь харуулж чадаагүй юм гэж дараа нь өөрийгөө зовоохгүйн тулд ӨНӨӨДРИЙГ бүү алдаарай. Хайртай аав ээждээ хайртай гэдгээ хэлээд зөөлөн тэврэлт бэлэглээрэй. 10 сар тээж төрүүлсэн ээж чинь таниас орон байр эд мөнгө хүсэхгүй байж болох ч энэ үгийг сэтгэлдээ хүлээн суудаг юм шүү!!! Үнэхээр их хайраар тэтгэчихээд хариу нэхдэггүй хүн ээж ааваас чинь өөр олдох нь юу л бол...
Цаг хугацаа улиран өнгөрөх дутамд үхэлрүүгээ алхам алхамаар дөхөн очдог нь нууж боломгүй үнэн. Харин та энэ бүгдээс заавал амжиж хэлээгүй үг бүрээ өөрөөсөө харамлалгүйгээр хэлээрэй. Сэтгэлээс гарсан ганц үг хүнийг алж ч амьдруулж ч чадах хүчтэй байдаг юм шүү! Магадгүй та маргаашыг түүнгүйгээр угтахдаа харамсахгүйн тулд хэлээрэй
ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА БОЛ ХЭЛЖ АМЖААГҮЙ ХҮМҮҮСДЭЭ ХЭЛЖ АМЖААГҮЙ ТЭР Л ҮГСҮҮДЭЭ ДАРАА ГЭЖ ХОЙШ ТАВИЛГҮЙ ЯГ ОДОО ХЭЛЭЭРЭЙ
зохиогч Ган үзэг
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 93
Нулимсаа арч жаргал ирнэ...
2010 оны 10-р сарын 30 Нийтэлсэн ttАмьдрал хүнд дааж дийлэх зовлонг нь л үүрүүлдэг юм, сэтгэлийн тэнхээтэй байж зовсон хором мөч бүрээ мянга мянгаар нь нугалан жаргах өдрийн төлөө тэмцээрэй. Амьдралын таньд өгсөн зуун зовлонг амьдралд инээх мянган шалтиг болгон харуулаарай!
Унагаах нулимсаа хайрлаарай, баяарлахад мэлмэрэх төдий нулимс нь гуниглахад илүүтэй урсдаг юм шүү. Амьдралаа нулимсанд сүлэхийн оронд инээдээрээ цалигуулаарай. Хайраар гэрэлтэх нүдэндээ гунигийн сүүдэр бүү тусга АМЬДРАХ САЙХАН гэдэгт итгээрэй.
Зовлоо гээд амьдралаас зугтахын оронд амьдралд юу чадахаа харуул, зүгээр л бууж өгөлгүй түүний өөдөөс тэмц... Энэ чинь л амьдрал, эцэс төгсгөлгүй үргэлжлэх зам. Алдаагаа амжилт болгож чадах нь ухаант хүн та, Амьдралаа жаргал болгож чадан нь ганц хүн та...
Уйлах хэрэггүй нулимсаа арч жаргал ирнэ, түүний төлөө тэмц...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 114
Өнөөдөр жаргасан нар маргааш мандана гэдэгт итгээрэй
2010 оны 10-р сарын 30 Нийтэлсэн ttСэтгэл зүрхэнд чинь мандсан тэр л наран Зуурдын гэмээр гэнэт жаргачихав уу?
Богинохон өдрийн хуурамч нарын үгүйд хүйт даагаад харанхуйд ганцаардаж байна уу? Найз минь тэгэх хэрэггүй. Ганцаараа биш гэдэгт итгэ. Тэртээх тэнгэрт сүүмийх Тэргэл саран, түг түмэн одод ганц чамтай л хамт шүү. Ганцаардаж бүү гутар айж бүү сандар. Хэрэв тэр нар жаргаагүйсэн бол энэ золт учралыг амсахгүй л байсан. Чи их азтай хүн юм. Өнөөдөр жаргасан нар маргааш эргээд л мандана.
Бид зовж байгаа юм шиг байвч бас жаргаж л байдаг... Бүх зүйлийг хэрхэн яаж харахаас л шалтгаална...
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 84
